Гавьяат тамирчин Э.Цэндбаатар арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийнэ. АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод болох WBC холбооны тулаанд тэрээр Тажикистаны Мухаммад Якубовтой хүч үзэх юм.
Э.Цэндбаатар super featherweight буюу 130 паунд, 58.976 килограммын жинд өрсөлдөнө. Мэргэжлийн рингэнд хийсэн 15 тулаандаа нэг ч ялагдаагүй тэрээр ялалтын цувралаа үргэлжлүүлэхээр тулалдах бол өрсөлдөгч Якубов 24 тулаанаас 23 ялалт, нэг ялагдалтай байна.
Хоёр тамирчин анх өнгөрсөн дөрөвдүгээр сард тулалдахаар товлосон ч уг учраа түр хойшилжээ. Ийнхүү тэд энэ сарын 14-нд рингэнд уулзахаар болсон байна.