13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлыг шалгуулахаар нэр бүхий иргэд АТГ-т өргөдөл гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй цахим орчинд тансаг хэрэглээтэй холбоотой зураг, бичлэг нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, 20 гаруйхан настай О.Тэмүүлэнгийн ямар орлогын эх үүсвэр ашиглан найз бүсгүйдээ өндөр үнэтэй брэнд цүнх, хувцас, гоёл чимэглэл худалдан авч өгсөн нь тодорхойгүй байгаа тул олон нийт энэ асуудалд ил тод хариулт шаардаж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байдаг.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт (АТГ) хандаж, уг асуудлыг шалгуулах албан ёсны өргөдөл гаргасан байна.

Иргэн Ц.Лут-Очир энэ талаар мэдэгдэхдээ:
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа гэх хүмүүсийн хүүхдүүдийн хэрэглээ, амьдралын хэв маяг нь тэдний мэдүүлсэн хөрөнгө орлоготой нийцэхгүй байна. Авлигын шинжтэй эх үүсвэртэй байж болзошгүй тул хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн бодит байдлыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна” хэмээн мэдээлэв.

Харин энэ талаар Авлигатай Тэмцэх Газраас тодруулахад:
“Манай байгууллагын 110 төвд иргэдээс нэр бүхий гомдол, мэдээлэл ирж байгаа. Хэрэв өргөдөл бүртгэгдсэн бол Нийслэлийн прокурорын хяналтад шалгах ажиллагаа явагддаг. Гомдлыг бүртгэн авсан эсэх талаар албан ёсны мэдээлэл удахгүй өгөх болно” хэмээн мэдэгдэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here