13.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ч.Өгөөдэйбаатарын мэдэгдлийг баримтаар нягталъя

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татсаар байна. Тэрээр “Mira” нэртэй инстаграм хуудсандаа өндөр үнэтэй цүнх, үнэт эдлэл, машин, амралт зугаалгын гэрэл зургуудыг нийтэлж, “тансаглаж байна даа, эрхэлж байна даа” гэх мэт тайлбараар “флэксдэж” буй нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

Татвар төлөгчдийн зүгээс Ерөнхий сайдын хүү, түүний ойр хүрээллийнхний орлого, хэрэглээ, амьдралын хэв маяг ил тод байх ёстой хэмээн шаардсаар байгаа. 20 настай залуугийн найз бүсгүй дэлхийн баячуудын зиндаанд амьдарч байгааг, тэр дундаа тансаг хэрэглээгээ олон нийтэд гайхуулж буйг шударга ёсны асуудалтай холбон шүүмжилж буй юм.

20 саяын бөгж, 294 мянган ам.долларын Мерседес, хоёр удаагийн 10 саяын гүйлгээ
Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллээр Ө.Өгөөмөр төрсөн өдрөөрөө:

20 саяын үнэтэй сүйн бөгж

Хоёр удаа 10 сая төгрөгийн гүйлгээгээр худалдан авсан тансаг зэрэглэлийн цүнх

294 мянган ам.долларын үнэлгээтэй, ховор загварын Мерседес Бенц хүлэглэсэн гэж мэдээлэгдэж буй.

Аав нь үнэхээр ийм бэлэг өгөх чадалтай юу?
Түүний аав Чинбаатарын Өгөөдэйбаатар энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

“Охин маань төрсөн өдрөөрөө хоёр цүнх авмаар байна гэсэн. Эхлээд 10 сая төгрөг шилжүүлсэн. Хүрэхгүй байна гэхээр нь дахиад 10 сая шилжүүлсэн. Машины тухайд шинэ жилийн өмнө авч өгсөн, дараа нь охин маань сольсон” хэмээжээ.

Гэвч энэ мэдэгдэл нь түүний орлогын эх үүсвэр, компанийн үйл ажиллагаа, бодит хөрөнгө орлоготой хэр нийцэж байгаа вэ?

Компаниуд нь бүгд идэвхгүй, түүний хөрөнгө орлогын эх үүсвэр тодорхойгүй
АНУ-д бүртгэлтэй “Hunnu Road” компани нь 2025 оны хоёрдугаар сард бүртгэлээс хасагдсан.

Монгол дахь “Ай Эс Өү Өү” ХХК нь ямар ч тендер авч байгаагүй, орлогын мэдээлэлгүй.

“Cybertech LLC”-ийн албан ёсны борлуулагч гэх боловч тус компанийн Монгол дахь үйл ажиллагаа тодорхойгүй.

Өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “манаачийн байр хямд авна”, “15 ам.доллараар ачаа тээвэрлэнэ” гэх мэт зар байршуулдаг нь орлогын түвшний талаарх хардлагыг нэмэгдүүлж байна.

Тансаг хэрэглээний ард Ерөнхий сайдын хүүгийн нөлөө бий юу?
Ч.Өгөөдэйбаатар ярилцлагадаа охиноо О.Тэмүүлэнтэй танилцаад “сарын ч хугацаа болоогүй” гэжээ. Гэвч баримтаар бол:

2024 оны 3-р сарын 21-нд М Bank Arena-гийн Улаан өрөөнд хамтдаа зураг даруулсан

Тэр өдөр Ч.Өгөөдэйбаатарын спортын мастер цолыг “угаасан”, баярын ширээ зассан

Энэ нь тэдний харилцаа огт шинэ биш, нягт холбоотой байсныг илтгэж байна.

“Өвөр гүнт хөгжил” гэх ТББ-ын удирдлагад охин, аав хоёр хамтран ажилладаг
2021 онд байгуулагдсан уг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар Ө.Өгөөмөр, гүйцэтгэх захирлаар аав нь ажиллаж байна. Байгаль хамгаалал, мод үржүүлэг, сургалтын чиглэлтэй гэж бүртгүүлсэн ч бодит үйл ажиллагаа, төсөл, санхүүгийн тайлан ил тод бус байна.

Ээж нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, орлого хязгаарлагдмал
Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаа 2025 оны гуравдугаар сард хүлээлгэн өгсөн. АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогоороо тэрбумын үнэтэй машин авч өгөх чадалгүй болох нь тодорхой.

Нотолгоотой дүгнэлт: Орлого нь ил тод бус, хэрэглээ нь тансаг
Ө.Өгөөмөрийн тансаг хэрэглээний ард буй орлогын эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна. Аавын нь нэр дээрх компаниуд идэвхгүй, орлого мэдээлэлгүй, ээж нь төрийн албанаас чөлөөлөгдөөд удаагүй, өөрөө ямар нэг орлогын эх үүсвэргүй. Энэ нөхцөл байдалд олон нийтийн зүгээс:

Тансаг хэрэглээг ямар орлогоор санхүүжүүлж байгааг

Ерөнхий сайдын гэр бүл, хүрээллийн санхүүгийн ил тод байдал

Ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг

шууд асуух нь бүрэн үндэслэлтэй юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here