7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжигчдийн тоо 16,000 давлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Иргэн Г.Доржтүвдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан өргөдлийг https://www.uih.mn/ цахим хуудсаар дамжуулан санаачилжээ. Уг өргөдөлд өнөөдрийн байдлаар 16,000 гаруй хүн гарын үсгээ зураад байна. Өргөдөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 43-р зүйлийг үндэслэж, олон нийт, УИХ-д хандан Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг албан ёсоор тавьсан байна.

Г.Доржтүвдэнгийн үзэж буйгаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилсан, шударга, хариуцлагатай засаглал амласан ч энэхүү амлалтаа биелүүлээгүй бөгөөд иргэдийн амьжиргаа доройтсон, хүний эрх зөрчигдөх болсныг өргөдлийн үндэслэл болгожээ.

Өргөдөлд дурдсан огцруулах үндэслэлүүд:

  1. Үнийн өсөлт, инфляцын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй
    – Шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн.
  2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй
    – “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг өсгөнө гэсэн амлалт биелээгүй. Ядуурлын түвшин 27% орчим хэвээр.
  3. Төсвийн зарцуулалт ил тод биш
    – 2025 оны улсын төсөв түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн ч тайлагнал тодорхойгүй, гишүүдийн асуултад хангалттай хариулт өгдөггүй.
  4. Хамтарсан засгийн газрын улмаас сөрөг хүчний хяналт алдагдсан
    – Парламентын тэнцвэр, ардчилсан тогтолцоо алдагдаж, хяналт сул болсон.
  5. Монгол улс “сонгуулийн автократ” ангилалд орсон
    – “Democracy Report 2025”-д дурдсанаар, Монгол Улс ардчиллын үндсэн шалгуурыг хангахгүй болсон гэж V-Dem дүгнэсэн.
  6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан
    – Сэтгүүлчдийг цагдан хорьж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг дарамталсан тохиолдол бүртгэгдсэн.
  7. Ерөнхий сайд эмэгтэй гишүүнд зохисгүй хандсан
    – УИХ-ын гишүүн Ж.Баярмаад хандсан хандлага нь олон нийтийн болон улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
  8. Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй
    – О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлогоос давсан байдалтай байгаа нь хардлага төрүүлж байна.

Өргөдөл санаачлагчийн зүгээс энэ шаардлага нь хувь хүний эрх ашиг бус, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан үндэслэлтэй алхам гэж тодорхойлсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here