5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Т.Доржханд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хулгай хийдэг гэж бодохгүй байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шадар сайд Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогоо нотлохыг шаардаж буй иргэдийн эсэргүүцлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсын эрх ашиг хаана байна, тэнд ХҮН нам байна. Эдийн засгийн том бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг нөхөдтэй бид хүчтэй үзэлцэнэ. Засагт орчихоороо хулгайч болчихдог зүйл байхгүй” хэмээгээд:

“Би Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг худал хэлж, хулгай хийдэг гэж бодохгүй байна. Т.Доржханд, Л.Гантөмөр ч адилхан. Бидэнд ашиг сонирхлоор нэгдсэн зүйл байхгүй. Тэр хүн өөрөө тайлбараа хийх байх. Орлогоо нотолдог жишиг олон улсад байдаг. Үүнийг шаардах нь зөв. Би үүнийг буруу гээгүй. Гэвч цаана нь улс орны эрх ашгийг хангасан чухал үйл явдал болгонтой давхцаад процесс болж байна” хэмээн нэмж хэллээ.

Түүний хэлснээс харвал, иргэдийн тавьж буй шаардлага үндэслэлтэй ч улс орны томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед улс төрийн дуулиан дэгдээх нь зохимжгүй хэмээн үзэж буй бололтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here