Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд “Олон улсын гэр бүлийн өдөр” хэмээн зарласнаас хойш 32 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байна. Монгол Улсад энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 2003 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдрийн зорилго нь гэр бүлийн үнэ цэнэ, нийгмийн хөгжил дэх үүргийг олон нийтэд таниулахын зэрэгцээ дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулах юм.
2025 оны уриа:
“Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу”
Энэхүү уриа нь гэр бүл төвтэй нийгмийн бодлого нь урт хугацааны хөгжлийн гол суурь гэдгийг онцолж, улс орнуудын анхаарлыг гэр бүлийн халамж, хамгаалал, тэгш оролцоонд чиглүүлэхийг уриалж байна.
Ийм өдрийг тэмдэглэж байгаад баяртай байна