15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн тулгалт, Бага хурлын шахалтыг давж чадах уу?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Брэндийн цүнхнээс эхэлсэн улс төрийн хямрал

2023 оны сүүлээр олон нийтийн анхаарлын төвд гэнэтхэн орж ирсэн нэгэн брэнд цүнхний зураг Монголын улс төрийн орчныг донсолголоо. Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн тансаг хэрэглээний талаарх пост анх “Ажлаа хий” нэртэй хуудсаар цацагдсан бөгөөд нийгэмд аль хэдийнэ бугшсан бухимдлыг өдөөн залуусыг Төв талбайд жагсах хүртэл хүргэж, улмаар Засгийн газрын огцрох асуудал босч ирсэн.

Тэрхүү зургийг хэн анх нийтэлсэн, хэн зохион байгуулалттайгаар тараасан, цаана нь хэн байгаа вэ гэсэн асуултууд сошиалд хүчтэй тавигдаж эхэлсэн. Зарим нь ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай холбож байгаа ч, улс төрийн дотоод хандлагыг харвал дараагийн Ерөнхий сайдын сунгаанд хүчтэй орж ирэх магадлалтай хүний талынхан үүнийг зохион байгуулсан байж мэдэхээр нөхцөл харагдаж байна.


Намын Бага хурал: дараагийн шийдлийн тавцан уу?

2025 оны 5-р сарын 19-нд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлэгт улс төрийн нөхцөл байдлыг танилцуулж, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг 5-р сарын 21-нд зарлан хуралдуулах шийдвэрт хүрэв. Энэ хурал бол зүгээр нэг ээлжит уулзалт бус, засгийн хувь заяаг шийдэх стратегийн тавцан болох төлөвтэй байна.

Хуралдааны дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан бөгөөд:

  • Ерөнхийлөгч АН, ХҮН-ыг Засгийн газраас гаргахыг тулгасан
  • Харин Ерөнхий сайд “тэдэнгүйгээр том төслүүд урагшлахгүй” гэсэн хариулт өгсөн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна

Цаашлаад Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад “ажлаа өг” гэсэн шууд тулгалт хийсэн гэх яриа ч гарч эхэлжээ.


Намын даргын суудал – тоглоомын түлхүүр

Монгол Ардын Намын дүрэмд зааснаар, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Энэ утгаараа Бага хурлыг зарласан нь Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрохгүй гэдгээ илэрхийлсэн бодлогын алхам боллоо. Хэрэв тэр сайн дураараа огцорвол “хүүгийн тансаглал”-ыг хүлээн зөвшөөрч, орлогоо нотолж чадахгүй гэсэн мессеж болж хувирна.

Бага хурал түүнийг үлдээх үү, үгүй юу гэдэг нь одоо хамгийн гол асуудал. Учир нь тус хурлын 479 гишүүний 70 гаруй хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай ойр гэгддэг. Түүнийг С.Амарсайханыг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд эрчимтэй яригдаж байна.


Шийдэл юу болж мэдэх вэ?

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Засгийн газрыг дахин “цэвэрлэх” байр суурьтай байж магадгүй
  • Л.Оюун-Эрдэнэ: Сайн дураараа огцрохгүйгээр, улс төрийн дэмжлэг хайж байгаа
  • Бага хурал: Л.Оюун-Эрдэнийг хамгаалах эсвэл дараагийн хүн рүү шилжих шийдвэр гаргаж магадгүй
  • С.Амарсайхан: Шинэ Ерөнхий сайдын гол өрсөлдөгч болон тодорч магадгүй
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here