15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Телеграм-залиланг улмаас иргэн амиа хорлохыг завджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээлэл болон онцлог хэргүүдийн шийдвэрлэлтүүдийг олон нийтэд танилцууллаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 47,427 хэрэгт ажиллагаа явуулсан бөгөөд 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Цахим орчин дахь гэмт хэргийн дундаас хамгийн их хохирол дагуулж байгаа нь телеграмм аппликэйшн ашиглан иргэдийг залилж, их хэмжээний мөнгө хуурч авах явдал болоод байна. Он гарснаас хойш зөвхөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хохирол амссан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

Цахим залилан нь зөвхөн эдийн засгийн хохирлоор зогсохгүй иргэдийн сэтгэл зүйд ч хүнд дарамт учруулж байгаа нь анхаарал татаж байна. Телеграмм аппликэйшн ашиглан мөнгө шилжүүлж залилуулсан нэгэн иргэн сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлох үйлдэл хийхийг оролдсон талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь телеграмм платформоор “даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх” тухай хуурамч мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлсэн. Үүний улмаас тэрээр олон тооны эм ууж, амиа хорлохыг завдсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага иржээ.

Ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор цагдаагийн байгууллага Монголын банкнуудын холбоотой хамтран ажиллаж, хохирогчдод учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн гүйлгээнд хязгаарлалт тогтоогоод байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд анхаарал болгоомжтой байж, танихгүй этгээдтэй хувийн мэдээлэл, банкны гүйлгээ хуваалцахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв та цахим орчинд гэмт хэргийн хохирогч болсон бол ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарын утсанд яаралтай хандсанаар хохирлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авах боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here