Алдарт жүдоч Teddy Riner 2027 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухай Eagle News мэдээлжээ. Тус мэдээнд энэ талаар Олон улсын олимпын хорооны албан ёсны сайтад нийтэлсэн хэмээн дурдсан байна.
Олимпын наадмаас гурван алт, хоёр хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, нэг мөнгөн медаль хүртсэн Riner сүүлийн жилүүдэд мөрний бэртлийн улмаас хэд хэдэн тэмцээнийг өнжсөн юм.
Гэсэн ч түүнийг 2028 онд АНУ-д зохион байгуулах Олимпын наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа гэж өмнө нь мэдээлж байжээ. Харин ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай мэдээ нь түүний спортын цаашдын төлөвлөгөөг сонирхож буй хүмүүсийн анхаарлыг татсан байна.