Ялагдашгүй Оносато: Ёкозүна цолны төлөөх замдаа ганцаар тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё ид өрнөж байгаа энэ өдрүүдэд озеки Оносато 10 дараалсан ялалттайгаар ганцаараа тэргүүлж байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд маэгаширагийн 4 Ичиямамотог ялснаар уналгүй амжилтаа хадгалж, ёкозүна цолны босгыг алхах өндөр найдлага тээж байна.

Түүний ард байрлаж байсан Украины бөх Аонишики комүсүби Вакатакакажэд ялагдаж, 8 даваа, 2 унаатай боллоо. Мөн секиваки Дайеишод дийлдсэн Хакүохо ч тэргүүлэгчдээс хасагдлаа. Үүний үр дүнд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй дөрвөн бөх 8 даваа, 2 унаатайгаар Оносатогийн араас нэхэж эхэлжээ.

Маргаашийн оноолтоор:

  • Озеки Оносато тэргүүлэгчдийн нэг комүсүби Вакатакакажэтэй учраа таарсан бол,
  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ижил амжилттай яваа Хакүохотой хүч үзэх юм.

С.Бямбасүрэнгийн хувьд тэмцээний гурав болон дөрөв дэх өдөр дараалан унаснаас хойш зургаан дараалсан ялалт байгуулж, 8:2 амжилттайгаар 50 хувийн үзүүлэлтээ хангаад байна.

Монгол бөхчүүдийн амжилт (10 өдрийн дараах байдлаар):

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн – 8:2
  • Секиваки Киришима Б.Лхагвасүрэн – 7:3
  • Маэгаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил – 3:7
  • Маэгаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан – 2:8
  • Маэгаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр – 7:3
  • Маэгаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн – 6:4
  • Маэгаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай – 4:6

Тэмцээний төгсгөл ойртож буй энэ үед тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүсч, Оносатогийн түүхэн амжилт гаргах эсэх нь хүлээлт дагуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу