4.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

Монголд анх удаа суурилуулсан хамгийн том вакум куттер ашиглалтад орлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Мах, хиамны үйлдвэрлэлд шинэлэг шийдэл нэвтрүүлсэн “Очирдагинас” ХХК Герман улсын 180 жилийн түүхтэй Seydelmann үйлдвэрийн K504 вакум куттер төхөөрөмжийг Экспортын зориулалттай хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэртээ амжилттай суурилууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа ашиглалтад орж буй хамгийн том хүчин чадалтай куттер төхөөрөмж болж байна.


K504 вакум куттерийн үндсэн үүрэг

Куттер төхөөрөмж нь махан бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох мах, өөх, амтлагч зэргийг нэгэн төрлийн болтол мексэрдэх, хольц найруулах үүрэгтэй өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийн техник юм.


Төхөөрөмжийн үзүүлэлт ба давуу талууд

  • Нэг удаад 500 кг бүтээгдэхүүн найруулах хүчин чадалтай
    → 25 хонины мах эсвэл 4 үхрийн мах багтах хэмжээтэй
  • Минутанд 4300 эргэлттэй өндөр хурдны ажиллагаа
  • Вакум орчинд ажилладаг
  • Уураар чанах горимтой
  • Температур мэдрэгч бүхий автомат хяналтын системтэй
  • Хөргөлтийн системтэй, автомат удирдлагатай дэлгэцтэй

Эдгээр нь үйлдвэрлэлийн хурд, бүтээгдэхүүний чанарыг тогтмол хадгалах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.


Үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт

“Очирдагинас” ХХК энэхүү төхөөрөмжийг ашигласнаар:

  • Найрлагын цехийн хүчин чадал 2.5 дахин өссөн
  • Өдөрт үйлдвэрлэх хэмжээ 30–40 тонн-д хүрсэн
  • Энэ нь Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэглээг дангаар хангах хэмжээний хүчин чадал юм

Seydelmann — дэлхийн куттерийн ноён оргил

Seydelmann үйлдвэрийг дэлхий дахинд “Куттерийн хаан” гэж нэрлэдэг бөгөөд тэдний үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нь Европын өндөр стандартыг хангасан, хүнсний аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here