27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Австрийн Ерөнхийлөгч Монголд анх удаа төрийн айлчлал хийж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен албан ёсны төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх оронд маань гэргий Дорис Шмидауэрийн хамт хүрэлцэн ирлээ.

Төрийн өндөр дээд хэмжээний зочдыг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Андреас Рийкен болон холбогдох албаныхан ёслол төгөлдөр угтан авсан юм.

Энэхүү айлчлал нь Австрийн төрийн тэргүүний зүгээс Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд бэхжүүлэх онцгой ач холбогдолтой гэж шинжээчид дүгнэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here