The MongolZ IEM Beijing 2026 тэмцээнд HEROIC-ийг ялж, плей-оффын эрхээ баталгаажууллаа. Энэ амжилтаар Монголын баг BLAST Rotterdam-оос хойш анх удаа Big Event-ийн шилдэг зургаад багтаж байна.
Yesuntumur “nin9” Gantulga-г бүрэлдэхүүндээ авснаас хойш багийн тоглолт илүү тогтвортой болсон бөгөөд Бээжинд энэ өөрчлөлт бодит үр дүн болж харагдав.
Эхний мапыг итгэлтэй авчээ
Legacy-г эхний өдөр ялсан The MongolZ плей-оффын эрхийн төлөө HEROIC-той тоглосон юм.
Inferno дээр Монголын баг хамгаалалтын талдаа давамгайлж, 13:7 харьцаатай ялалт байгуулсан байна.
Харин Nuke дээр HEROIC илүү хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. The MongolZ 10:7, дараа нь 12:10-аар тэргүүлсэн ч өрсөлдөгч нь оноог тэнцүүлж, тоглолтыг нэмэлт цагт хүргэсэн байна.
nin9, Techno нар шийдвэрлэх мөчид онцгойров
Overtime-д nin9 1v2 clutch авч, багтаа чухал давуу байдал авчирсан. Үүний дараа Techno мөн 1v2 нөхцөлд ялалт байгуулснаар HEROIC-ийн эргэн ирэх боломжийг хаажээ.
nin9 нэмэлт цагийн 12 раундод 1.86 rating үзүүлсэн байна.
Тоглолтын дараа Sodbayar “Techno” Munkhbold:
“Хятадад, манай бүс нутагт тайзан дээр тоглож байгаа нь гайхалтай мэдрэмж төрүүлж байна. nin9 тэр clutch-ийг авсанд баяртай байна, маш чухал раунд байсан.”
хэмээн ярьжээ.
The MongolZ өмнөх дөрвөн Big Event тэмцээнд дараалан есдүгээр байр эзэлж байсан бол энэ удаа плей-оффын босгыг давж чадлаа.
Харин HEROIC доод хэсэгт шилжиж, Falcons-тай тэмцээнд үлдэхийн төлөө тоглохоор болсон байна.
The MongolZ-ийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.
Эх сурвалж: HLTV.org