Ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэлд цахим спортын ертөнцөд нэр хүндтэй PGL байгууллагаас зохион байгуулдаг 1 буюу дээд зэрэглэлийн Counter-Strike 2-ийн томоохон тэмцээн болох гэж байна. Дэлхийн шилдэг багууд болон манай улсын авьяаслаг тоглогчид болох The MongolZ нэгэн тайзнаа өрсөлдөж, үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ огцом эргэлт, гал гарсан тоглолтууд, дахин дахин үзмээр гайхалтай мөчүүдийг бэлэглэх нь ээ.
1xBet энэхүү нийтлэлээрээ PGL Улаанбаатар тэмцээн Монголын цахим спортын хөгжилд яагаад ийм чухал болохыг болон энэ үйл явдал манай улсыг Хятад, Сингапурын хамтаар Азийн CS2-ийн гол төвүүдийн нэг болгоход хэрхэн нөлөөлөхийг тайлбарлаж байна.
The MongolZ цахим спортын ертөнц дэх Монголын талаарх ойлголтыг өөрчилсөн
Удаан хугацааны турш Counter-Strike-ийг зөвхөн Европын цахим спортын төрөл мэтээр харж ирснийг Fnatic, NAVI, Astralis багуудын ноёрхлын үеүд харуулдаг. Хожим нь зоримог Бразилчууд тэдэнд хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн юм. Luminosity баг MLG Columbus 2016 тэмцээнд түрүүлж, SK баг ESL One Cologne 2016-д ялалт байгуулсан нь Марсело “coldzera” Давид, Габриэль “FalleN” Толедо нар Александр “s1mple” Костылев, Николай “device” Ридтц, Петер “dupreeh” Расмуссен болон Европын цахим спортын бусад акулуудтай эн тэнцүү өрсөлдөж чадахыг баталсан билээ.
Олон улсын 1xBet брэндийн албан ёсны ивээн тэтгэлэгтэй The MongolZ баг Азийн CS2-ийн чансаа, боломжийг дэлхийд харуулсан гайхалтай амжилтуудыг үзүүлсэн. 2025 онд манай залуус Esports World Cup аваргын цомыг өргөж, Цахим спортын олимпоос алтан медаль хүртсэнээс гадна улирлын гол тэмцээн болох BLAST.tv Остин мажорын шигшээд шалгарах замдаа G2, FaZe Clan, paiN зэрэг хүчирхэг багуудыг буулган авсан юм.
The MongolZ нэр хүндтэй тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаад зогсохгүй хурц, үзүүштэй тоглолтын хэв маягаараа хөгжөөн дэмжигчдийн хайрыг татсан. Тэд зоримог, довтолгоонд суурилсан CS тоглож, давхар AWP-ийн хувилбарыг чадварлаг ашиглан, нүд салгахын аргагүй олон гайхалтай агшнуудыг бүтээсэн билээ.
Тэдний энэ амжилт ч зүгээр өнгөрсөнгүй. Мөнхболдын Азбаяр “Senzu” болон Батболдын Аюуш “mzinho” нарыг эгнээндээ нэгтгэсэн нь дэлхийн томоохон байгууллагууд Монголын Counter-Strike 2-ийн тавцанг хэрхэн өндрөөр үнэлж буйн илрэл болов. Манай залуу авьяастнууд зөвхөн Азид төдийгүй олон улсын тавцанд ноёрхож чадна гэдгээ харуулж байна.
Гэвч Монголын CS2-ийн нөөц бололцоо зөвхөн мэргэжлийн тамирчдын ур чадвараар хязгаарлагдахгүй. Бидэнд үнэнч, гал цогтой хөгжөөн дэмжигчид болон 1-р зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах хангалттай сайн дэд бүтэц бий. Энэхүү хослол нь PGL-ийн хаврын тэмцээний хүрээнд ашиглаж болох бизнесийн шинэ боломжуудыг нээж өгч байна.
PGL Улаанбаатар нь Монголыг олон улсын цахим спортын ертөнцөд нэгтгэх үйл явцыг хурдасгана
Нийслэл хотод маань зохион байгуулагдах энэхүү нэр хүндтэй тэмцээн нь манай улсын нөөц бололцоог таниулж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих болно. Дөрөвдүгээр сард болох тэмцээний үеэр дэлхийн шилдэг багуудын тоглолтыг үзэхээр олон орны хөгжөөн дэмжигчид Монголыг зорин ирнэ. Энэ нь хүн бүрийн хожил болох юм. Манай үзэгчид шилдэг тоглолтыг дэргэдээс нь үзэж таашаал авна, гаднын зочид Монголын өв соёлтой танилцана, харин Улаанбаатар хот дэлхийн үзэгчдэд өөрийн өнгө төрх, сэтгэл татам байдлаа харуулах юм.
Монгол Улс олон улсын цахим спортын салбарт нээлттэй нэгдэх хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илрэл нь PGL-ийн гүйцэтгэх захирал Сильвиу Строе болон Улаанбаатар хотын захирагч Бяруузаны Пүрэвдагва нар биечлэн уулзаж, тэмцээн зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа.
PGL Улаанбаатар яагаад бүх Азийн хувьд чухал вэ?
Дөрөвдүгээр сард болох энэхүү тэмцээний ач холбогдол зөвхөн Монголын хил хязгаар дотор бус, түүнээс ч илүү өргөн хүрээнд яригдана. Азийн цахим спортын тавцанд олон тооны мэргэжлийн тамирчид, үнэнч хөгжөөн дэмжигчид бий ч тэдний нөөц бололцоо бүрэн нээгдээгүй хэвээр байна. Хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд одоог хүртэл Европ, Латин Америк, АНУ-д л зохион байгуулагддаг. Азид томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах нь бүс нутгийн цахим спортыг хөгжүүлж, тэмцээн зохион байгуулагчид болон Valve-д ус агаар мэт хэрэгтэй байгаа CS2-ийн дэлхий дахины үзэгчдийн хүрээг тэлэхэд тусална.
Салбарын өөрчлөлт нэг шөнийн дотор бий болохгүй ч аль хэдийн эхэлчихсэн байгаа бөгөөд Сингапурт болох Мажор тэмцээний дараа PGL Улаанбаатар нь энэ үйл явцыг түргэтгэх хурдасгуур болно. Азийн илүү олон авьяаслаг тоглогчид үүнээс урам зориг авч, бэлтгэл сургуулилалтаа улам чамбайруулна. Ивээн тэтгэгчид ч Монгол болон бүс нутгийн бусад орнуудын боломжийг олж харан, бэлтгэлийн бааз болон залуучуудын хөтөлбөрт нэн шаардлагатай дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах болно. Яг үүний жишгээр л 1xBet брэнд The MongolZ цахим спортын байгууллагыг дэмжиж ирсэн юм. Залуу авьяастнуудад итгэх итгэл, тэдний хөгжилд үзүүлсэн цогц дэмжлэг нь Монгол төдийгүй Ази даяар CS2-ийн хурдацтай ахиц дэвшлийн гол хөдөлгөгч хүч болж чадсан.
Хэвлэл мэдээллийн дэмжлэг, академи байгуулахад үзүүлсэн туслалцаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг энэхүү цогц хандлага нь үр дүнтэй экосистемийг бүрдүүлэх боломжийг олгосон билээ. Ийнхүү PGL Улаанбаатар нь Монгол болон Азийн цахим спортын хөгжлийн дараагийн шинэ шатыг эхлүүлэх гэж байна.
PGL Улаанбаатар-Шинэ эрин үеийн эхлэлийн бэлгэдэл
Удаан хугацааны турш CS2-ийн Азийн бүсийг мажор тэмцээний эрх авахад хамгийн хялбар газруудын нэг гэж үздэг байсан бол одоо энэ байдал эрчимтэй өөрчлөгдөж байна. Манай цахим спортын тамирчдыг дэлхийн шилдэг багууд улам бүр сонирхох болж, тэмцээн зохион байгуулалтын түвшин ч Европынхтой эн зэрэгцэхүйц болжээ. Манай үзэгчид 1-р зэрэглэлийн тэмцээнээр цангаж байгаа: үзэгчдийн суудлаас нүргэлэх уухай, догдлол нь тамирчдад төдийгүй тоглолтыг онлайнаар үзэж буй хөгжөөн дэмжигчдэд ч эрч хүч өгөх болно.
The MongolZ-ийн амжилтууд болон PGL Улаанбаатар тэмцээнийг зохион байгуулах нь цахим спортын ертөнцөд Монголын шинэ дүр төрхийг бүтээж байна. Манай улс энэ салбарт жинтэй байр суурь эзэлж эхэлсэн бөгөөд манай залуус HLTV-ийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтахын төлөө өрсөлдөх бүрэн чадвартай болсон.
PGL Улаанбаатар нь бүх Азийн цахим спортын салбарт шинэ хуудас нээж байна. Ирэх дөрөвдүгээр сард болох удаан хүлээсэн CS2-ийн их наадамд 1xBet Монголтой хамт нэгдээрэй!