PGL Улаанбаатарт: Монгол Улс 2027 онд Counter-Strike 2-ын олон улсын тэмцээнийг зохион байгуулна

2027 онд Улаанбаатар хотод Counter-Strike 2-ын S-Tier ангиллын PGL Ulaanbaatar 2027 тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнийг зохион байгуулахтай холбоотойгоор хоёр тал зөвшилцөж хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

PGL нь дэлхийн хэмжээний и-спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг компаниудын нэг бөгөөд Бухарест, Клуж-Напока, Астана зэрэг хотод олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай. Улаанбаатар хот нь тус компанийн тэмцээн зохион байгуулах шинэ байршил болж байна.

Олон улсын хэмжээний тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах нь дотоодын и-спортын салбарын хөгжил, олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаадын баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийг эх орондоо хүлээн авах боломж бүрдүүлнэ. Мөн Монголын үндэсний соёл, хөгжөөн дэмжигчдийн өвөрмөц уур амьсгалыг дэлхийн үзэгчдэд таниулах ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр хөгжиж буй The Horde хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөн Монголын хөгжөөн дэмжигчдийн соёлыг олон улсад харуулах нэгэн онцлог хэсэг байх юм.

1xBet-ийн цахим спортын төлөөлөгчид уг үйл явдлын талаар:

“The MongolZ-ийн түүх эх орондоо үргэлжилнэ! PGL Ulaanbaatar 2027 бол Монгол Улс дэлхий ертөнцийг эх орондоо хүлээн авах, мөн Азийн и-спорт дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөхөд нэг алхам урагшлах боломж юм” хэмээн онцоллоо.

PGL компани 2027–2028 оны тэмцээний хуваариа танилцуулсан бөгөөд 2026 оны сүүлээр Сингапурт Major тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин PGL Ulaanbaatar 2027-ийн хуваарь, оролцох багууд болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчид хараахан зарлаагүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу