Азийн “Eurovision”-ы дүн гарлаа: Монголын Becky наймдугаар байрт бичигдэв

“Eurovision Song Contest Asia” хөгжмийн наадмын анхны удаагийн шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлсөн дуучин Г.Мөнхбаяр буюу Becky 94 оноо авч, наймдугаар байр эзэлжээ.

Европын “Eurovision”-ыг зохион байгуулдаг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо буюу EBU Ази тивд үйл ажиллагаагаа тэлсэн нь энэ юм. Анхны наадамд Азийн 11 орны уран бүтээлч өрсөлдсөн байна.

Оноог хэрхэн тооцсон бэ?

Оролцогчдыг үнэлэхдээ Европын “Eurovision”-той төстэй санал хураалтын тогтолцоо ашиглажээ. Үнэлгээний 50 хувийг үзэгчдийн санал, нөгөө 50 хувийг оролцогч 11 улсын шүүгчдийн оноогоор бүрдүүлсэн байна. Мөн бусад орны үзэгчдээс ирүүлсэн нэмэлт оноог эцсийн дүнд нэгтгэжээ.

211 оноотой Филиппин анхны ялагч болов

Филиппиний төлөөлөгч хамгийн өндөр буюу 211 оноо цуглуулан түрүүлжээ. Харин Тайланд 170 оноогоор хоёрдугаар байр, Вьетнам 164 оноогоор гуравдугаар байр эзэлсэн байна.

Улсуудын эцсийн дүн:

  1. Филиппин — 211 оноо
  2. Тайланд — 170 оноо
  3. Вьетнам — 164 оноо
  4. Малайз — 152 оноо
  5. Лаос — 139 оноо
  6. Бутан — 126 оноо
  7. Бүгд Найрамдах Солонгос Улс — 113 оноо
  8. Монгол — 94 оноо
  9. Балба — 69 оноо
  10. Камбож — 61 оноо
  11. Бангладеш — 35 оноо
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу