Газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх хүлээлтээр үнэ буурлаа

Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал дайны өмнөх үеийн түвшинд дөхөж, аравдугаар сард газрын тосны хамгийн том импортлогч БНХАУ-ын нефть боловсруулалт буурсантай холбогдуулан нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн тул өнөөдөр буюу 2026 оны арван нэгдүгээр сарын 16-нд газрын тосны үнэ буурсан байна.

Тодруулбал 12:00 цагийн орчим Брент маркийн газрын тосны фьючерс 0.6 хувиар буурч, баррель нь 95.3 ам.доллараар арилжжээ.

Өмнөх долоо хоногийн баасан гарагт буюу 2026 оны арван нэгдүгээр сарын 13-нд арилжаа хаагдахад газрын тосны үнэ мөн буурсан үзүүлэлттэй байсан. Үүнээс өмнөх долоо хоногт Брент маркийн газрын тос 16 хувь, АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 13 хувиар тус тус буурчээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг баасан гарагт мэдээлэхдээ энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны зах зээл дахин нийлүүлэлтийн илүүдэлтэй болно гэж мэдэгдсэн. Тус агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр улиралд газрын тосны нийлүүлэлт өдөрт дунджаар 105 сая баррель байх төлөвтэй бөгөөд энэ нь дэлхийн өдрийн хэрэгцээнээс 1.7 сая баррелиар давсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу