Apple ирэх жил ухаалаг нүдний шил болон камертай AirPods гэсэн хоёр шинэ төхөөрөмжөө танилцуулж магадгүй байна. Эдгээр нь үндсэн үүргээрээ төстэй ч компани өөр өөр худалдан авагчдыг татахыг зорьж байгаа гэж PhoneArena Марк Гурманы мэдээлэлд иш татан мэдээлсэн.
Урьдчилсан мэдээгээр, хоёр төхөөрөмж зураг авч, видео бичиж, хэрэглэгчийн харж буй зүйлийн мэдээллийг Siri-д дамжуулж чадна. Хиймэл оюун ухаан асуултад хариулж, iPhone дээрх янз бүрийн аппликейшн дотор даалгавар гүйцэтгэх боломжтой.
Ухаалаг нүдний шилэнд дэлгэц байхгүй байх магадлалтай. Иймээс үндсэн боломжоороо камертай AirPods-той маш төстэй байна. Apple нэг туршлагыг өөр хэлбэрээр санал болгохыг хүсч байна: нүдний шил зүүхэд илүү тохиромжтой хүмүүст, мөн утасгүй чихэвч хэрэглэдэг хүмүүст.
Марк Гурманы мэдээллээр, нүдний шилэнд нэмэлт мэдрэгч суулгах илүү зай байна. Мөн чихэвчтэй харьцуулахад бие даан ажиллах хугацаа нь илүү урт байж магадгүй.
Харин AirPods дууны чанараараа давуу байх магадлалтай. Үүнд чанга яригчийн бүтэц, чихэнд илүү нягт байрлах нь нөлөөлнө. Тиймээс сонголт зөвхөн боломжоос гадна аль хэлбэрийг зүүхэд илүү тохиромжтой байгаагаас хамаарна.
Одоогоор Apple ийм төстэй хоёр бүтээгдэхүүнийг яагаад гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ дэлгэцгүй бол ухаалаг нүдний шил камертай AirPods-оос илт давуу талгүй. Ирээдүйд шилэнд ядаж энгийн дэлгэц нэмбэл байдал өөрчлөгдөж болно. Энэ нь чихэвч санал болгож чадахгүй боломж болно.
Чихэвчинд камер хийгээд яг яах гээд байгаа юм бол доо?
Технологи ч бүр гүйцэгдэхээ байлаа шүү