Jung Ho Yeon шинэ Bond girl болох уу? Vogue-ийн жагсаалтын эхний тавд нэрлэгджээ

“Squid Game” цувралаар дэлхийд танигдсан Jung Ho Yeon дараагийн James Bond-ийн хамтрагчийн дүрд тохирох жүжигчдийн нэгээр нэрлэгдлээ. Vogue сэтгүүлээс гаргасан 45 боломжит нэрийн жагсаалтад тэрээр тавдугаарт багтсан нь анхны солонгос Bond girl төрөх эсэхэд анхаарал хандуулахад хүргэжээ.

Vogue түүний уран бүтээлийн өсөлтийг үнэлэв

Сэтгүүл Jung Ho Yeon-ийг “Squid Game”-ээс эхлээд Солонгосын мангасын сэдэвт “Hope” кино хүртэлх бүтээлүүдээрээ жүжиглэх чадвараа харуулсан хэмээн онцолсон байна. Шинэ “007”-гийн үйл явдал Дорнын орнуудад өрнөвөл тэрээр James Bond-ийн хамтрагчийн дүрийг бүтээхэд тохирно гэж үнэлжээ.

Jung Ho Yeon Netflix-ийн “Squid Game”-ийн эхний улирлын дараа Alfonso Cuarón-ы “Disclaimer” цувралд тоглож, олон улсын уран бүтээлийн замналаа өргөжүүлсэн юм. Энэ жил Na Hong Jin-ий найруулсан “Hope” бүтээлээр бүрэн хэмжээний киноны гараагаа эхлүүлжээ. Тус кино Каннын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан байна.

Өмнөх “007” кинонуудаас Michelle Yeoh 1997 оны “Tomorrow Never Dies”-д Азийн Bond girl-ийн дүр бүтээж байв. Харин солонгос жүжигчин уг дүрд тоглож байсан тохиолдол одоогоор байхгүй юм.

Robert Pattinson-ы хамтрагч хэн байх вэ?

Шинэ кино нь Amazon MGM Studios “007” франчайзын бүтээлч удирдлагыг авснаас хойших анхны бүтээл болно. Долоо дахь James Bond-оор Robert Pattinson сонгогдсон бөгөөд киног “Dune”, “Incendies” зэрэг бүтээлээрээ танигдсан Канадын найруулагч Denis Villeneuve найруулна.

Jung Ho Yeon-оос гадна олон улсын хэд хэдэн жүжигчний нэр яригдаж байна. Арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар АНУ-ын таамаглалын зах зээлийн Kalshi платформд Margaret Qualley-г дараагийн Bond girl болох магадлал өндөртэй жүжигчнээр нэрлэжээ.

Тэрээр Канн, Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг томоохон наадам, шагналын анхаарлыг татсан “The Substance” кинонд тоглож, үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн юм. Мөн өнгөрсөн жилийн Оскарын ёслолын “007”-д зориулсан хүндэтгэлийн үзүүлбэрт оролцож байжээ.

Гэхдээ Vogue-ийн жагсаалт болон Kalshi-ийн таамаг нь албан ёсны дүрийн сонголт биш бөгөөд Jung Ho Yeon Bond girl болох эсэх нь хараахан шийдэгдээгүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу