17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

“Алдарт эх” одон — Эхийн хайр, зүтгэлийн мөнхийн бэлгэ тэмдэг

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг шагнах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган, “Алдарт эх” одонг гардуулж байна.

Энэ удаагийн одон гардуулах ёслол найм дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэ жил нийт 14,486 эх “Алдарт эх” I болон II зэргийн одон хүртэхээр болсон байна. Шагнал хүртсэн ээжүүдийн дийлэнх нь 34-39 насны бол хамгийн залуу нь ердөө 22 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ:

“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл юм” хэмээн онцолж, ээжүүдэд талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр хүүхдийн мөнгийг нийгмийн халамж биш, харин хүн амын өсөлтийг дэмжих, эх үрсийн төлөөх төрийн бодлогын нэг хэсэг хэмээн тодорхойлов. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2025 оноос “Алдарт эх”-ийн одон дагалдах мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэн олгохоор болсон нь онцлох өөрчлөлт болж байна.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч алдарт эхчүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, ойр дотнынхонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here