Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд орших “Хоме плаза”-гийн зүүн талд мотоцикл явган зорчигч мөргөсөн ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Ослыг шалгахад 25 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн мотоциклийг жолоодож яваад явган хүний зам дээр зорчиж явсан иргэнийг мөргөж, гэмтээсэн болох нь тогтоогдсон байна.
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Тээврийн цагдаагийн албанд үргэлжилж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд, ялангуяа жолооч нарт хандан замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, явган зорчигчдод хуульд заасан давуу эрхийг нь хангаж, гарцтай хэсэгт зам тавьж өгөхийг онцгойлон зөвлөж байна.