ESL албан ёсоор IEM Cologne 2025 тэмцээнд уригдсан багуудыг зарлалаа. Counter-Strike 2-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд Германы Кёльн хотноо зохион байгуулагдана. Тоглогчдын зуны амралт дуусмагц шууд эхлэх энэхүү арга хэмжээнд оролцох дэлхийн шилдэг 24 баг тодорхой болжээ.
Багуудын урилгыг зургаадугаар сарын VRS (Valve Regional Standings) онооны шинэчлэл дээр үндэслэн олгосон бөгөөд топ 24-т эрэмбэлэгдсэн бүх баг урилгаа хүлээн авсан байна. Эхний найман баг шууд хоёрдугаар шатанд шалгарсан бол 9–24-р байрт орсон багууд эхний шатнаас буюу Stage 1-ээс өрсөлдөх болно.
Stage 1 шатанд багууд хоёр хожигдлоор хасагдах зарчмаар BO3 форматаар тоглож, дээд амжилт гаргасан 8 баг хоёрдугаар шат руу шалгарна. Харин Stage 2 шатанд нийт 16 багийг 2 хэсэгт хувааж мөн хоёр хасагдах зарчмаар тоглох бөгөөд хэсгийн эхний байр хагас шигшээд шууд шалгарч, хоёр болон гуравдугаар байр эзэлсэн багууд шөвгийн наймд шалгарна.
Шигшээ тоглолтууд нь BO3 (Best of 3) форматтай байх ба финалын тоглолт BO5 (Best of 5) хэлбэрээр явагдана.
Энэ удаагийн урилгатай багууд дунд “PGL Astana”-д амжилттай тоглосон Ninjas in Pyjamas, Европ болон Азийн хоёрдугаар түвшний тэмцээнд тогтвортой амжилт үзүүлсэн B8 болон TYLOO зэрэг багууд багтсан нь анхаарал татаж байна.
Харин топ 8-д багтан, хоёрдугаар шатанд шууд оролцох эрх авсан багуудын тоонд Монголын бахархал The MongolZ баг зүй ёсоор багтжээ. Өнгөрсөн улиралд тогтвортой тоглолт үзүүлж, олон улсын тэмцээнүүдэд өндөр үр дүн гаргасны ачаар тэд дэлхийн шилдэг 8 багийн нэг болж, Stage 2-т шууд шалгарсан юм.
The MongolZ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж буй нь тус багийн амжилт, хөгжлийг тогтвортой дэмжих хүчин зүйлсийн нэг болж байна. Олон улсын зах зээлд цахим спортын салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж ирсэн 1xBet нь дэлхийн хэмжээний CS2 багтай хамтран ажиллаж байгаа нь Монголын цахим спортын хөгжлийн нэгэн чухал алхам хэмээн үзэж болно.






