15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Израилын цохилтод Ираны төв телевиз өртөж, олон хүн амь үрэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 6-р сарын 17-нд Израилын зэвсэгт хүчнээс Ираны нийслэл Тегеран хотын төв хэсэгт агаараас цохилт өгч, улмаар тус улсын төрийн төв телевизийн байранд оногдсон байна. Цохилтын үеэр шууд дамжуулалт хийгдэж байсан бөгөөд нэвтрүүлэгч бүсгүйн дүрс бичлэг цахим орчинд богино хугацаанд тархжээ.

Цохилт өгөхөөс өмнө Израилын тал тухайн бүс нутгийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжихийг уриалсан бөгөөд “цэргийн зориулалттай харилцаа холбооны төвийг онилсон” хэмээн тайлбарласан байна.

Израилын хариу ажиллагаа

Тус өдрийн турш Израилын тал Ираны тагнуулын албаны дөрвөн өндөр албан тушаалтныг устгаж, мөн тус улсын зэвсгийн хүчний 120 гаруй хөдөлгөөнт пуужин харвагч техникийг устгасан гэжээ. Түүнчлэн Израил нийт 370 пуужин харвасны 30 нь байндаа онож, үр дүнд нь 24 израиль иргэн амиа алдаж, 600 орчим хүн гэмтсэн гэж мэдээлсэн байна.

Ираны хохирол, хариу үйлдэл

Ираны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас хойш үргэлжилж буй Израилын агаарын довтолгооноос болж тус улсад 200 гаруй хүн амиа алдаж, 1800 орчим хүн гэмтжээ. Хохирогчдын дийлэнх нь энгийн иргэд байсныг ч тодотгожээ.

Мөн Ираны тал хариу цохилт үргэлжлүүлж, Израилын Тел Авив хотын иргэдийг нүүлгэн шилжихийг уриалсан байна. Ираны батлан хамгаалахын өндөр албан тушаалтны мэдэгдлээр “улс орон бүрэн хэмжээний дайнд бэлэн” байгааг онцолжээ.

Олон улсын хариу

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр талд уриалга хүргэж, “Энэ дайнд Иран ялахгүй. Яриа хэлэлцээ явуулах нь хамгийн зөв алхам” хэмээн хэлжээ. Тэрээр Канад улсад болж буй “Их долоо”-гийн уулзалтаас яаралтай байдлаар гарсан байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “АНУ яриа хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан, одоо бусад улс түүнийг дэмжих эсэх нь тодорхой болно” хэмээн мэдэгджээ. Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Израил-Ираны хурцадмал байдлыг намжаахыг уриалсан баримт бичигт гарын үсэг зураагүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here