Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо.
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт төрийн дээд цол, одон, медалийг нэр бүхий хүмүүст гардуулжээ.
Энэ үеэр АНУ-ын Жи лигийн “Осеола Мэжик” багт тоглодог Ш.Энхийн-Одод Гавьяат тамирчин цол хүртээсэн байна.