27.4 C
Ulaanbaatar
Мягмар, 7 сар 15, 2025

Төрийн өмчит цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Засгийн газар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар хэлэлцэн, Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудыг онцгой дэглэмд шилжүүлэн ажиллуулах чиглэл өглөө. Энэ шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулгын дараа гаргасан байна.

Сайдын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын 46 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийгдэж буй үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалтын ажлууд дунджаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг засвар шинэчлэл нь 2025-2026 оны хүйтний улиралд доголдолгүй, найдвартай эрчим хүч нийлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Танилцуулгад дурдсанаар:

  • Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа 35-60 жил хүрч, олон жилийн элэгдэлд орсон.
  • Цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнүүдийн насжилт 32-62 жил болсон нь ашиглалтын хугацаа дууссан тоноглол 40 орчим хувийг эзэлж байгааг харуулж байна.

Түүнчлэн “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК зэрэг эрчим хүчний нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлжээ. Цаашид нөхцөл байдал хүндрэхээс сэргийлж, засварын ажлын хугацаа, чанарт онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулсан байна.

Мөн “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймэр нь эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн хуучрал, техникийн аюулгүй байдлын зөрчлийг дахин анхаарах дохио болсон гэж үзэж байна.

Иймд төрийн өмчит станцуудыг онцгой горимоор ажиллуулж, хяналт, мэдээлэл, шуурхай удирдлага, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here