14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Б.Жаргалан: Утаатай тэмцэхийн оронд НЗДТГ 226 тэрбум төгрөгөөр хагас коксжих түлш авах тендер зарласан нь зөрүүтэй бодлого

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг хурцаар шүүмжиллээ.

Тэрбээр 2024 оны 6-р сарын 5-нд батлагдсан 53 дугаар тогтоолыг сануулан, гурван жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг улсын стандартын жилийн дундаж түвшинд хүргэх зорилт тавигдаж, зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын гол эх үүсвэрт төсвийн хөрөнгө зарцуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар онцлов.

Харин дээрх бодлого хэрэгжиж эхэлж байхад нийслэлийн зүгээс энэ шийдвэрийг зөрчсөн алхам хийж байгаа нь зүй зохисгүй гэдгийг тэрээр тодотгож, дараах жишээг дурдлаа:

“2025 оны зургаадугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас урд хөршөөс ‘хөх нүүрс’ гэж нэрлэгддэг хагас коксжих түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарлаад сууж байна. Энэ бол бодлогын зөрчил, төсвийн үр ашиггүй зарцуулалт юм. Утааг бууруулах нэрийн дор бид дахин нүүрс худалдаж авах уу?”

Түүнчлэн тэрээр энэхүү мөнгийг байшин дулаалах, цахилгаан халаагуур тараах зэрэг үр дүнтэй арга хэмжээнд зарцуулбал 20-30 мянган айлыг яндангүй болгох боломжтой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Ерөнхий сайдын ахалсан Үндэсний хороо байгуулан ажиллаж байгаа ч нийслэлээс авч буй бодлого энэ үйл явцтай огт уялдахгүй байгаа нь тогтолцооны гажуудал гэдгийг санууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here