27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Арьсанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй арьс арчилгааны хослолууд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Орчин үеийн арьс арчилгаанд олон төрлийн идэвхтэй найрлага, шинэ технологиуд нэвтэрч буй ч эдгээрийг зөв зохистой хослуулахгүй тохиолдолд арьсанд цочрол, гэмтэл үүсэх эрсдэлтэй. Хэрэв та арьс арчилгаандаа доорх хослолуудыг ашиглаж байгаа бол болгоомжтой байж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.

Ретинол + С витамин
Хоёулаа хүчтэй, идэвхтэй найрлага тул хамт хэрэглэх үед улайлт, хуурайшилт үүсэх магадлалтай. С витаминыг өглөө, ретинолыг орой дангаар нь хэрэглэх нь арьсанд илүү зөөлөн, үр дүнтэй нөлөөтэй байдаг.

Салицилын хүчил + Ретинол
Батгашилт болон үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй салицилын хүчил нь ретинолтой хослох үед арьсны тослогийг хэт хусаж, хуурайшилт, эмзэгшил үүсгэдэг. Энэ хоёр найрлагыг зэрэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

AHA (гидрокси хүчил) + С витамин
AHA нь гуужуулагч үйлчилгээтэй бол С витамин нь антиоксидант шинж чанартай. Хоёул хүчиллэг орчин үүсгэдэг тул хамт хэрэглэх нь арьсыг цочроох эрсдэлтэй. Нэгийг нь хэрэглэсэн бол нөгөөг дараагийн өдөр хэрэглэх нь зүйтэй.

Бензоил пероксид + Ретинол
Эдгээр найрлагууд нь батгашилтын эсрэг ашиглагддаг ч хамт хэрэглэхэд бие биенийхээ үйлчилгээг сулруулж, арьсыг илүү эмзэг болгох магадлалтай. Үүнээс гадна хэт хуурайшуулах, түлэх мэт сөрөг нөлөө илэрч болно.

Ретинол + AHA (Альфа гидрокси хүчил)
Хослуулан хэрэглэх үед хоёр найрлагын гуужуулагч үйлчилгээ давхцан арьсыг туйлдуулж, цочрол үүсгэдэг. Хэрэглэх шаардлагатай бол өдөр AHA, орой ретинол гэх мэт цагийн зөрүүтэй хэрэглэ.

Тосон суурьтай + Усан суурьтай бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг буруу дарааллаар давхарлах нь бүтээгдэхүүний шингэлтэд сөргөөр нөлөөлж, үр дүнг багасгана. Эхлээд усан суурьтай бүтээгдэхүүн, дараа нь тосон суурьтайг түрхэх нь зөв дараалал юм. Ингэснээр арьсны чийгийг хадгалах боломжтой.

Арьсаа эрүүл, чийглэг байлгахын тулд зөв найрлага, зөв хослол, зөв дарааллыг мэддэг байх нь хамгийн чухал алхам юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here