19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Санширо Мүрао: “ДАШТ-д түрүүлээгүй бол олимпын аварга болох боломжгүй”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо өндөрлөх шатандаа оржээ. Өчигдөр буюу зургадугаар сарын 19-нд ганцаарчилсан төрлийн хүнд жингийн барилдаанууд явагдаж өндөрлөсөн бол өнөөдөр холимог багийн барилдаанаар тэмцээн албан ёсоор хаагдана.

Ганцаарчилсан төрөлд багийн медалийн нийлбэрээр Япон улс зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар нэгдүгээр байрт орсон бол удаах байруудад Олон улсын жүдогийн холбооны баг, Итали, Гүрж, Францын багууд багтжээ. Монгол Улс энэ удаад К.Ёолк, Б.Ганхайч нарын хүрэл медаль авч, 15 дугаар байрт жагссан байна.

Япон улсын сүүлийн алтан медалийг хүртсэн, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жингийн дэлхийн аварга Санширо Мүрао өөрийн сэтгэгдэлдээ:
“Би хийх ёстой зүйлсдээ л төвлөрсөн. Энэ удаагийн дэлхийн аваргад би юу ч болсон түрүүлэхийг хүссэн. Үүн шиг том дэвжээн дээр түрүүлж чадахгүй бол Лос Анжелесын олимпод түрүүлж чадахгүй гэж бодон өөрийгөө дарамтанд оруулж байлаа. Би хамгийн сайн барилдаанаа гаргасан” хэмээн хэлжээ.

Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд алтан медаль хүртсэн Шихо Танака тэмцээний дараа:
“Би эрчтэй, хүчтэй барилдахыг хүссэн. Тэр нь ч намайг ялалтад хөтөллөө. Би дахиж жүдогоор барилдаж чадах эсэхээ мэдэхгүй тийм хүнд байдалд байсан. Барилдаж л чадвал дэлхийн аваргад түрүүлэх болно л гэж бодож байсан” хэмээн ярьсан. Тэрбээр 2022 онд баруун өвдгөндөө хүнд гэмтэл авч, удаан хугацаанд барилдаанаас завсарласан юм.

Энэхүү тэмцээнээр Япон улс 2018 оноос хойш анх удаа нэг дэлхийн аваргаас зургаан алтан медаль хүртэж, өөрсдийн давамгай байдал болон олимпын өмнөх бэлтгэлийн өндөр түвшинг баталлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here