Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA), Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монголын шигшээ багуудын хамт нийт 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Тэмцээний хүрээнд зөвхөн спортын тоглолтууд төдийгүй, хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд оролцогчид болон үзэгчдэд спорт, соёл, зугаа цэнгэлийн хосгүй хослолыг мэдрүүлэх аж.
Монгол Улс анх удаа 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулж буй нь Ази тивдээ үлгэр жишээ болж буй томоохон алхам юм. Энэ үйл явдал нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхий дахинаа сурталчлах, өсвөр үеийн тамирчдыг урамшуулан дэмжих, мөн спортын аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх өндөр ач холбогдолтой гэдгээрээ онцлогтой.
Манай Улаанбаатарт ийм том тэмцээн болох гэж байгаад үнэхээр бахархаж байна
Ийм тэмцээнүүд илүү их зохиогдож байгаасай, залуучуудад урам өгнө