18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Монгол, Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн уулзалт боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Ерөнхий сайдаар томилогдсоныг нь тохиолдуулан баяр хүргэсэн мэндчилгээг уламжилсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ мэндчилгээнд талархал илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газар нь төрийн залгамж халааг тууштай хадгалах зарчмыг баримталж, БНХАУ-тай тогтоосон харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйг онцлов. Тэрбээр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийг тогтвортой үргэлжлүүлэх, бодит үр дүнд хүргэхийн төлөө тууштай хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.

Элчин сайд Шэнь Миньжюань ч мөн Хятад, Монголын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж, хоёр орны өндөр түвшний хэлэлцээ, харилцааг тогтмолжуулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэхийг онцгойлон чухалчиллаа.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой байлгах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here