19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ: Эхний тойргийн тойм

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын 11 хотод зохион байгуулагдаж буй Клубуудын хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (FIFA Club World Cup 2025) эхний шатны тоглолтууд өндөрлөж, өнөөдрөөс хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ.

Тэмцээнд дэлхийн шилдэг 32 клуб оролцож, найман хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Эхний тойрогт нийт 16 тоглолт явагдаж, 44 гоол орсон нь тоглолт бүрт дунджаар 2.75 гоол тохиосон гэсэн үг юм. Үзэгчдийн хувьд нийт хагас сая хүн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хүрэлцэн ирсэн нь нэг тоглолтод дунджаар 34,773 үзэгчтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Зарим хүмүүсийн зүгээс үзэгч цөөн байгааг шүүмжилж байгаа ч, ажлын цагаар, тэр бүр танигдаагүй багуудын тоглолтод энэ тоо муугүй үзүүлэлт гэж үнэлэгдэж байна. Хасагдах шатны тоглолтууд эхлэхэд үзэгчдийн тоо улам нэмэгдэх нь дамжиггүй.

Одоогоор тэмцээн томоохон шуугиан, сенсаац бага байгаа ч сонирхолтой мөчүүд цөөнгүй тохиож байна. Жишээлбэл, Мексикийн “Монтеррей” багт тоглож буй 39 настай хамгаалагч Серхио Рамос Италийн “Интер Милан”-ы хаалганд мөргөж хийсэн онцгой гоол нь олны анхаарлыг татлаа. Мөн дэлхийн хамгийн нэр хүндтэй клубуудын нэг болох Испанийн “Реал Мадрид” Саудын Арабын “Аль Хилаль”-тай тэнцсэн нь тэмцээний сонирхолтой мөчүүдийн нэг байлаа. Эдгээр тоглолтуудад багууд талбайд гарч ирэх хоромд нэг шугаманд жагсахын оронд өөд өөдөөсөө харж зогсох, тоглогчид нэг нэгээрээ тусгайлан гарч ирэх зэрэг шинэчлэл, онцлог үйлдлүүд ч сонирхол татлаа.

Эхний тойрогт нийт 66 орны тоглогч талбайд гарсан бөгөөд Бразил 70, Аргентин 57, Испани 26 тоглогчоороо тэргүүлжээ. Бразилийн “Флуминенсе” багийн хаалгач Фабио 44 нас 260 хоногтойгоор тэмцээний хамгийн ахмад тоглогч болж байгаа бол Германы “Бавари” багийн Леннарт Карл 17 нас 113 хоногтойгоор хамгийн залуу оролцогч болсон байна.

Харин эхний тойргийн дараах байдлаар Европ болон Өмнөд Америк тивийн багууд нэг ч ялагдал амсаагүй хэвээр, дэлхийд хөлбөмбөгийн ноёрхлоо бататгасаар байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here