19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“Их дуулга” эхэлж, Улаанбаатар Энержи хожлоор уралдааныг нээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 6-р сарын 20-ны өдөр Монгол Улс сагсан бөмбөгийн спортын төв цэг болон хувирлаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 3х3 дэлхийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөсөн бол өнөөдрөөс эхлэн эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн Улаанбаатарт албан ёсоор эхэллээ.

Эмэгтэйчүүдийн тэмцээнд Австралийн шигшээ баг аваргалж, Аннели Мэйлэй шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. АНУ-ын баг дэд байрт орсон бол манай улсаас оролцсон “Улаанбаатар Амазонс” баг шөвгийн шатанд Украинд ялагдсан байна.

Эрэгтэйчүүдийн өрсөлдөөн: Монголын баг хос хожлоор эхлүүлэв

“Их дуулга”-д есөн орны 12 шилдэг баг хүч үзэж буй. Үүнд Сербийн “Лиман”, Германы “Баскетс”, Литвын “Мариямполе”, Хятадын “Чонмин”, мөн Монголын хоёр баг — “Улаанбаатар Энержи”, “Завхан Сайнскор” оролцож байна.

  • “D” хэсэгт багтсан “Улаанбаатар Энержи” эхний тоглолтдоо Литвын “Гаргздай”-г 21:16-гаар, дараа нь Германы “Баскетс Бонн”-ыг 20:19-өөр хожин хэсгээсээ нэгт шалгарлаа. Тэд маргааш шөвгийн наймд өрсөлдөнө.
  • “С” хэсэгт өрсөлдөж буй “Завхан Сайнскор” баг эхний тоглолтдоо Хятадын “Чонмин”-д 18:22-оор хожигдсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо “Каролина”-тай хийхээр байна.

Энэхүү “Их дуулга”-ын ялагчид маргааш буюу зургадугаар сарын 21-нд тодрох юм.

ДАШТ Улаанбаатарт — Олимпын төрлийн анхны түүхэн тэмцээн

Ирэх зургаадугаар сарын 23-нд 3х3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ нь Монголын хувьд олимпын төрөлд багтсан анхны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн бөгөөд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулагдахаар төлөвлөгдсөн. Тэмцээнд оролцох гадаадын баг, тамирчид, албан ёсны төлөөлөгчид нийлсэн 700 хүн Улаанбаатарт хүрэлцэн ирж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here