18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Нямбаатарыг огцруулъя” хөдөлгөөн нийтийн эсэргүүцэлд уриалж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр “Нямбаатарыг огцруулъя, аваараа асаа хөдөлгөөн”-өөс хэвлэлийн бага хурал зарлаж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцрохыг албан ёсоор шаардлаа. Тэд энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28-29-нд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэл ослын гэрэл буюу “аваар”-аа асааж эсэргүүцлээ илэрхийлэхийг иргэдэд уриалж байна.

Хөдөлгөөний төлөөлөгчид хэлэхдээ, “Хотын удирдлага ‘ажил хийж байгаа’ нэрийн дор нийслэлийн иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байна. Эвдрэлгүй, асуудалгүй замуудыг хуулж сольж байгаа нь үнэхээр чухал ажил мөн үү?” гэж шүүмжлэлтэй хандлаа.

Түүнчлэн тэд өмнө нь хотын захирагчийг огцруулах жагсаал зохион байгуулах гэсэн ч дүүргээс зөвшөөрөл өгөөгүй, мөн Сүхбаатарын талбай дээр урьдчилан бусад үйл ажиллагаагаар дүүргэсэн гэх шалтгаан хэлсэн гэж мэдэгдэв. Хөдөлгөөний гишүүд жагсаал цуглаан хийхэд эрүүгийн гэмт хэргийн сэжигтнүүд ирж залуусыг айлган сүрдүүлсэн тухайгаа Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн ч одоогоор ямар ч хариу арга хэмжээ аваагүй байгааг онцолжээ.

Тэд “энэ бүхэн бол иргэдийн үгийг сонсохгүй, эрх баригчдын дарангуйллын илрэл” гэж үзэж байгаа бөгөөд Х.Нямбаатарыг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа сайн дураар огцрохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here