15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Узбекистан Улсын Ерөнхийлөгчийг Монголд албан ёсоор угтан авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, эхнэр Л.Болорцэцэг нар Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев болон түүний эхнэр Зиорат Мирзиёва нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагчийн айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэн, Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Шавкат Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсэн байна.

Тус ёслолд Монгол Улс болон Узбекистан Улсын албаны төлөөлөгчид, Монголд суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй дээд түвшний айлчлал юм.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн намтар:

  • Төрсөн газар, огноо: 1957 оны 7-р сарын 24, Жизах мужийн Замин дүүрэг
  • Боловсрол: 1981 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуулийг инженер механикийн мэргэжлээр төгссөн, техникийн шинжлэх ухааны доктор, дэд профессор
  • Ажилласан байдал:
    • 1981-1990 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багш, дэд профессор
    • 1990-1992 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд зөвлөлийн депутат
    • 1992-1996 онд Ташкент хотын Мирзо-Улугбек дүүргийн захирагч
    • 1995-2003 онд Олий Мажлис (Парламент)-ийн гишүүн
    • 1996-2001 онд Жизах мужийн захирагч
    • 2003-2016 онд Узбекистан Улсын Ерөнхий сайд
    • 2016 оны 9-р сарын 8-нд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
    • 2016 оны 12-р сарын 14-нд Ерөнхийлөгчөөр сонгогдсон
    • 2021 оны 10-р сарын 24-нд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон
    • 2023 оны 7-р сарын 9-нд Ерөнхийлөгчөөр 7 жилийн хугацаатай дахин сонгогдсон

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн эхнэр Зиорат Мирзиёевийн товч намтар:

  • Төрсөн газар, огноо: 1964 оны 12-р сарын 4, Узбекистаны Фергана мужийн Коканд хот
  • Боловсрол: 1986 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны доктор
  • Ажилласан байдал: Тэрбээр 2020 оноос байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хүртээмжтэй хөгжлийн салбарт олон улсын “Замин” сангийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, өргөн хүрээний сайн санааны төсөл, хөтөлбөрүүдийг удирдаж байна.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here