15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

УИХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын зарим гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаж мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Ерөнхий сайд Г.Занданшатар ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэж УИХ-ын чуулганы танхимд мэдэгдсэн. Энэ нь зарчимтай, үнэн байна гэдгээ мэдэгдсэн” гэж онцолсон. Мөн, “Ийм ч учраас Г.Занданшатарыг 94 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон” гэж нэмж хэлсэн байна.

Гэвч өдрөөс өдөрт нэр бүхий УИХ-ын гишүүд П.Наранбаярыг огцруулахыг шаардсаар байна. Тэдний үзэж байгаагаар, Боловсролын сайдын үйл ажиллагаанд авлига, албан тушаалын асуудал болон зохион байгуулалттай холбоотой асуудлууд гарч байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Элсэлтийн шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд шалгалтын материал алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг танилцуулсан байна.

Гишүүн П.Сайнзориг Дархан-Уул аймгаас шалгалтын оноог өсгөсөн баримтыг авчирсан бөгөөд энэ нь зөвхөн Боловсролын Үнэлгээний Төвийн дарга хийж чадах зүйл гэж үзсэн. Үүнийг тодорхой болгох шаардлагатайг мөн онцолжээ.

Гишүүн Д.Бум-Очир өөрийн олж авсан шалгалтын материалын талаар мэдээлэл өгч, Боловсролын Үнэлгээний Төвийг мэргэжлийн бус удирдлагатай гэж шүүмжилсэн.

Гишүүн Б.Баярбаатар Боловсролын салбарын асуудлыг нэг нам, нэг хүнээр тоглуулах нь буруу гэдгийг онцлоод энэ салбарыг илүү хариуцлагатай, мэргэжлийн удирдлагатай байлгахыг шаарджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here