15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

НАТО-гийхан аюулгүй байдлын төлөө шийдэмгий алхам хийлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нидерландын Гааг хотод зохион байгуулагдсан НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд 2035 он гэхэд батлан хамгаалахын зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэх тухай түүхэн шийдвэрт хүрч, эвслийн аюулгүй байдлыг хангах шинэ зорилт тавьлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг “Европ болон Өрнийн соёл иргэншлийн хувьд том ялалт” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Хамтарсан мэдэгдэлд гишүүн орнууд:

  • Аюулгүй байдалд тулгарч буй “гүн гүнзгий сорилтууд”-ыг онцолж, Оросын зүгээс ирэх урт хугацааны аюул занал, терроризмын эрсдэлийг дурдсан
  • Аль нэг гишүүн халдлагад өртвөл хамтарсан хариу арга хэмжээ авахыг дэмжсэн
  • 2023 оны чуулганаас ялгаатай нь Украин дахь Оросын түрэмгийллийг энэ удаад шууд буруутгаагүй

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Манай аюулгүй байдалд асуудал тулгарвал бидний хүчин чадал, шийдэмгий байдалд хэн ч эргэлзэх ёсгүй. Энэ бол манай удирдагчдын байгуулж эхэлсэн илүү хүчирхэг, илүү шударга, илүү аюултай эвсэл юм” гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь НАТО-гийн тавдугаар заалтад эргэлзээтэй байр суурь илэрхийлж байсан ч энэ удаа “Би энэ заалтыг дэмжиж байна. Тийм ч учраас би энд байгаа юм” хэмээн хариулжээ.

Чуулганы үеэр дараах гол зүйлсийг тохиролцов:

  • Батлан хамгаалахын үндсэн зардалд ДНБ-ий 3.5%-иас багагүй хувийг зарцуулах
  • Аюулгүй байдлын дэд бүтцэд 1.5%-ийг зориулах
  • Гишүүн орнууд энэхүү зорилтод хамтран хүрэхээр амлалт өгсөн

Хэдий ч зарим улс эсэргүүцлээ илэрхийлсэн:

  • Испанийн Сангийн сайд Карлос Куэрпо: “2.1 хувь болгож чадсан нь ч бидний хувьд асар их хүчин чармайлтын үр дүн. Илүү өсгөх нь хэцүү”
  • Бельги, Словак зэрэг улсууд мөн ачаалал хэт өндөр байгааг онцолжээ

Гэсэн ч тэд бүгд эцэст нь хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

Чуулганы үеэр Дональд Трампыг Ойрх Дорнод дахь хямралыг зохицуулсан хэмээн Рютте сайшааж, “аав хүн заримдаа хатуу үг хэлэх хэрэгтэй болдог” хэмээн тал зассан байна. Харин Трамп “Израиль, Ираны зөрчил бол сургуулийн хашаанд зодолдож байгаа хоёр хүүхэд шиг” хэмээн тодорхойлов.

Мөн тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, дайныг зогсоох яриа хэлэлцээ нь төсөөлснөөс илүү хүнд байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нэмэлтээр нийлүүлэх боломжийг дурдсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын хугацаанд дахин ярих бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Хамтарсан мэдэгдэлд НАТО-гийн гишүүд Украиныг тууштай дэмжинэ гэдгээ дахин нотолж, үүнд шаардагдах санхүүжилт нь батлан хамгаалах зардлын хүрээнд тусгагдсан гэж дурдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here