15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Манчестер Сити” шөвгийн 8-д шалгарч чадалгүй хасагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ВАШИНГТОН — АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн 16-д Английн “Манчестер Сити” баг Саудын Арабын “Аль-Хилал” багт нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожигдож, шөвгийн 8-д шалгарах эрхээ алдав.

Тоглолт Флорида мужийн Орландо хотноо болж, “Аль-Хилал” түүхэн ялалтаа байгуулан Европын аваргуудын тоонд тооцогдох “МанСити”-г тэмцээнээс хасаж, спортын ертөнцөд томоохон шуугиан тарилаа.

Тоглолтын гоолууд дараах байдлаар орсон юм:
Саудын багийн зүгээс Маркос Леонардо 46 болон 112 дахь минутад, Малком 52 дахь минутад, Калиду Кулибали 94 дэх минутад гоолдсон бол, “МанСити”-гийн төлөө Бернарду Силва 9 дэх минутад, Эрлинг Холанд 55-д, Фил Фоден 104-т гоол оруулсан байна.

Одоо Саудын “Аль-Хилал” баг шөвгийн 8-д Бразилын “Флуминенсе”-тэй 7-р сарын 4-нд тоглохоор товлогджээ. Бразилын клуб өмнөх шатанд Италийн “Интер”-ийг буулган авч шөвгийн наймд шалгарсан юм.

“Аль-Хилал” ийнхүү клубүүдийн дэлхийн аваргад шөвгийн 8-д шалгарсан Европын бус гурав дахь баг болж байна. Одоогоор шөвгийн 8-д шалгараад буй багуудын дунд Саудын “Аль-Хилал”, Бразилын “Палмейрас” ба “Флуминенсе”, мөн Европоос Английн “Челси”, Францын “Пари Сен-Жермен”, Германы “Бавариа” багууд багтаад байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here