15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Монголын эмэгтэйчүүдийн WAOW GG Esports баг MLBB ДАШТ-д анх удаа оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын цахим спортын эмэгтэй тамирчид анх удаа олон улсын томоохон тэмцээн болох Mobile Legends: Bang Bang (MLBB) Women’s Invitational 2025 тэмцээнд оролцохоор болсон нь түүхэн үйл явдал боллоо. Энэ удаа манай улсыг WAOW GG Esports баг төлөөлөн, Саудын Арабын Эр-Рияд хотод долдугаар сарын 15-19-нд болох уг тэмцээнд оролцохоор эрхээ авсан байна.

Тэмцээн нь нийт 500,000 ам.долларын шагналын сантай бөгөөд группийн шат болон Playoffs гэсэн хоёр шаттай зохион байгуулагдах юм. Эхний шатанд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэг бүрийн эхний хоёр байр эзэлсэн нийт найман баг Playoffs шатанд хасагдах зарчмаар өрсөлдөх төлөвтэй байна.

WAOW GG Esports баг А хэсэгт багтсан бөгөөд тэд Индонезийн Team Vitality, Египетийн Team Falcons, Саудын Арабын Twisted Minds Orchid багуудтай тулна. Хэсгийн шатны бүх тоглолт “Best of 3” (Bo3) форматаар, өөрөөр хэлбэл 3 “map”-аас ялагчийг тодруулах журмаар явагдана.

MLBB Women’s Invitational 2025 тэмцээнд түрүүлсэн баг 150,000 ам.доллар, хоёрдугаар байранд орсон баг 90,000 ам.долларын шагнал хүртэх бол гуравдугаар байр эзэлсэн баг 60,000 ам.доллар хүртэх юм.

WAOW GG Esports багийн энэ тэмцээнд оролцож буй нь зөвхөн Монголын цахим спортын эмэгтэйчүүдийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлж буй хэрэг төдийгүй олон улсын тавцанд манай нэрийг таниулах чухал алхам болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 COMMENTS

  1. Эдгээр нь залуу тоглогчид байгаа нь надад таалагдаж байна – тэд өнөөдөр эрч хүчтэй, жолоодлоготой

  2. Монголд эмэгтэйчүүдийн спортын хөгжлийг дагах нь үнэхээр сонирхолтой!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here