15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт Н.Нандинхүсэл АНУ-ын “Florida Tech” багт тоглохоор боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон залуу тамирчин Н.Нандинхүсэл АНУ-ын их сургуулийн “Florida Tech” буюу Флорида Течийн эмэгтэй багт хүчин зүтгэхээр албан ёсоор болсон талаар тус сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ. Тэрбээр Америкийн Оюутны Спортын Холбооны (WNCAA) хоёрдугаар дивизионы “Panthers” багийн шинэ тоглогч боллоо.

Өдгөө 18 настай, 177 см өндөртэй Н.Нандинхүсэл нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт багтан 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн болсон. Мөн тэрбээр АНУ-д сагсан бөмбөгийн бэлтгэл сургуулилт хийх нэр хүндтэй “Spire Academy”-д суралцаж байсан бөгөөд тэндээс авсан туршлага нь түүнийг дэлхийн тавцанд хөл тавих үндэс суурийг тавьжээ.

Флорида Теч их сургуулийн баг энэ жил шинэчлэл хийж, 38 жилийн турш багийг удирдсан ахлах дасгалжуулагч Жон Рэйнолдс албаа өгч, түүний оронд Эшли Райли-Росс томилогдсон байна. Жон Рэйнолдс карьерынхаа туршид нийт 599 хожил байгуулсан нь түүхэн амжилт юм. Харин шинэ дасгалжуулагч Эшли Райли-Росс багийг удирдаж буй гурав дахь хүн болж байгаа бөгөөд тэрбээр багийн бүтцийг шинэчилж, шинэ амжилт руу чиглэсэн ажлуудыг эхлүүлж байна.

“Panthers” баг нь “Sunshine State” хэмээх бүсийн аваргын цомыг дөрвөн удаа (1992, 1993, 1997, 2002 онуудад) хүртэж байсан түүхтэй, туршлагатай баг бөгөөд ирэх улиралд Н.Нандинхүсэлийн нэгдэлт тэдний тоглолтын чанарыг шинэ шатанд гаргах хүлээлт үүсгээд байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here