2026 оны Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “B” хэсгийн тоглолтууд Тайланд улсад үргэлжилж байна. Манай улсын шигшээ баг энэ шатанд оролцож, Энэтхэг, Ирак, Зүүн Тимор, Тайландын шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөж байгаа билээ.
Монголын шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтод амжилттай тоглож чадсангүй. Тэд Энэтхэгийн багт 13:0, Иракийн багт 5:2 гэсэн харьцаагаар ялагдаад байсан бол өчигдөр болсон гурав дахь тоглолтод Тайландын багт 11:0 онооны зөрүүтэйгээр хожигдлоо.
Манай шигшээ баг урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо долдугаар сарын 5-ны өдөр Зүүн Тиморын багтай хийх бөгөөд энэ тоглолт нь тэдний нэр хүндийг бага ч атугай сэргээх боломж байж мэдэх юм.
Хэсгээс зөвхөн нэг баг шалгарч, 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах дүрэмтэй тул манай багийн хувьд дараагийн шатанд шалгарах боломж үндсэндээ үгүй болж байна.