26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Гудамжинд иргэнийг хутгалсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг илрүүлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор тухайн өдрийн шөнө 03:55 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн сүлжээ дэлгүүрт эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай орж ирсэн тухай дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн нэн даруй ажиллагаа зохион байгуулсан бөгөөд хохирогч иргэн “Я”-гийн явсан маршрутыг хяналтын камеруудын тусламжтайгаар тогтоож, “Ногоон бүс” төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан камерын бичлэгийг нягталсан байна. Үүний үр дүнд тухайн этгээдийн биед халдсан байж болзошгүй хоёр иргэн болох Т болон М нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явах, бусдад хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here