31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

МОНГОЛЫН BLINDFOLD ХАМТЛАГ АЗИЙН ХАМГИЙН ТОМ ФЕСТИВАЛЬД УРИГДЛАА

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын орчин үеийн хөгжмийг олон улсад хүргэх түүхэн боломж

Монголын рок хөгжмийн шинэ үеийн төлөөлөгч Blindfold хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн фестиваль болох AXEAN Music Showcase Festival-д оролцохоор уригджээ. Жил бүр 30 гаруй орны 200 гаруй уран бүтээлч, 240 төлөөлөгч нэг дор цуглардаг энэхүү фестиваль 2025 оны есдүгээр сард Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах юм.

Монголын хөгжмийн ирээдүйг гадагш таниулах ховор боломж

Blindfold хамтлагийн энэхүү урилгыг зөвхөн тоглолт төдий бус, Монголын орчин үеийн хөгжмийг олон улсын тавцанд гаргах, цаашлаад продюсерууд болон хөгжмийн агентлагуудтай хамтран ажиллах шинэ гарц гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Учир нь AXEAN нь зөвхөн уран бүтээлчдийн тоглолтоор хязгаарлагддаггүй, харин хөгжмийн бизнесийн гол тоглогчид, хөрөнгө оруулагчид, салбарын шийдвэр гаргагчид нэг дор цуглардаг онцлогтой.

Оролцохын тулд дэмжлэг хэрэгтэй байна

Blindfold хамтлаг тус фестивальд оролцохын тулд нислэг, техник хэрэгсэл, маркетинг болон баримтат контент бэлтгэх зэрэг зардлуудад зориулан санхүүжилт босгож байгаа бөгөөд хэн ч энэ үйл хэрэгт оролцож, дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Үүний тулд та Монголын цорын ганц хамтын санхүүжилтийн платформ болох Fundea сайтад зочлон, тус хамтлагийн төслийг дэмжих боломжтой.


Fundea платформын онцлог:

  • Нээлттэй мэдээлэл: Төслийн бүх мэдээлэл ил тод байршуулсан тул итгэлтэй дэмжих боломжтой.
  • Хандив, урамшуулал, хувьцааны хамтын санхүүжилтийн гурван төрөлтэй.
  • Нэрээ мөнхлөх боломж: Төслийг дэмжсэн дэмжлэгийн хэмжээнээс шалтгаалан дараах урамшууллыг авах боломжтой:
    • AXEAN фестивальд оролцох аяллын бичлэгт нэр багтаах
    • Хамтлагийн нэрийн зүүлт, подволк
    • Тоглолтын урилга, пянзны эзэн болох боломж

Blindfold-ийг амьд хөгжимтэй дэмжээрэй

Хэрэв та энэ зун Playtime наадамд оролцохоор төлөвлөж байгаа бол Blindfold хамтлагийг сонсож, тэднийг дэмжих Fundea-гийн асарт заавал зочлоорой. Тэнд та:

  • Амьд хөгжмийг мэдрэх
  • Асуулт хариултын тэмцээн, хүрд эргүүлэн урамшуулал авах
  • Тоглоом тоглож, сохор болзоонд оролцох гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож болох юм.

Blindfold хамтлагийг Азийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн тайзан дээр гаргах энэ боломжийг бодитоор хэрэгжүүлэхэд тань туслахыг урьж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here