Жастин Тимберлэйк хэцүү асуултуудад хариулна: Амьдралынх нь тухай дөрвөн ангит кино гарна

Жастин Тимберлэйкийн хувийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлэх «Timberlake» баримтат цувралыг удахгүй толилуулахаа Apple TV зарлажээ. Дөрвөн ангит бүтээлийг Оскарын шагналт Фишер Стивенс найруулсан байна.

Хүүхэд наснаас нь баривчлагдсан хэрэг хүртэл өгүүлнэ

Цувралд өмнө нь нийтлэгдээгүй ярилцлага, дүрс бичлэгүүд багтжээ. Тэдгээрээр дамжуулан дуучны хүүхэд нас, NSYNC хамтлагийн гишүүн байсан үе, Бритни Спирстэй үерхсэн түүхийг харуулах аж. Мөн 2024 оны зургаадугаар сард Хэмптонст баривчлагдсан явдлыг хөндөнө.

Трейлерт Тимберлэйк найруулагчаас “Та энэ баримтат киногоор юуг харуулахыг зорьж байна вэ? Хүмүүс намайг хэн бэ гэдгийг ойлгохгүй л болов уу” хэмээн асууж байгаа нь гарчээ.

Түүний эхнэр Жессика Биел, ээж Линн Харлесс, хамтран ажиллагч Тимбаланд, Фаррел Виллиамс болон продюсер Лорн Майклс нарын ярилцлагаас ч танилцуулгад үзүүлсэн байна. Төгсгөлд нь дуучин хүндхэн асуултуудад хариулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Арванхоёрдугаар сард Apple TV-ээр цацагдана

«Timberlake» цувралын эхний хоёр анги арванхоёрдугаар сарын 11-нд үзэгчдэд хүрнэ. Гуравдугаар ангийг 18-нд, төгсгөлийн дөрөвдүгээр ангийг 23-нд Apple TV платформд гаргахаар товложээ.

Эх сурвалж: ABC

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу