15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Х.Нямбаатар: Гачууртад “Найрамдал 2” олон улсын хүүхдийн зуслан байгуулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчид буцаан авсан эмнэлэг, сувилал, газар нутгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эдгээр обьектуудыг нийслэлийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, амралт чөлөөт цагт чиглэсэн үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байгааг онцолсон юм.

Тодруулбал, нийслэл “Элэг судлалын төв”-ийг өмчдөө авч, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, уг төвийг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг болон уламжлалт анагаах ухааны амбулатори болгон шинэчилж, тухайн дүүргийн хүүхдүүдийг Хан-Уул дүүрэг рүү явуулж эмчлүүлэх шаардлагыг хална гэж мэдэгдэв.

Түүнчлэн Элэг судлалын төвтэй хамт ирсэн, Баянзүрх дүүргийн Гачууртын аманд байрлах ногоон байгууламж бүхий томоохон газарт “Найрамдал 2” нэртэй олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар ажиллаж байгааг тэрбээр мэдээллээ. Одоогоор тус зуслангийн техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулаад байгаа бөгөөд 2026 оноос EPC нөхцөлөөр, дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой зусланг барьж байгуулах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү зуслан нь улсын сургуулийн хүүхдүүдийг улирал бүр амралтын хугацаанд нь англи хэлний вакуумжуулсан сургалт, скаут хөтөлбөр зэрэг олон улсын чанартай боловсрол, хүмүүжлийн арга хэмжээнд хамруулах зорилготой аж.

Мөн Зайсанд байрлах “Богд уул” сувиллыг ирэх онд бүрэн шинэчлэх эсвэл буулган шинээр барих төсвийн хөрөнгийг тусгах талаар төлөвлөж байгаа бөгөөд агаарын бохирдол өндөртэй үед төрсөн эхчүүд болон нярайн сувиллын зориулалтаар ашиглахаар тохижуулах төлөвтэй байна.

Эдгээр газруудыг анх иргэн Ж.Хатанбаатарт шилжсэн байсныг нийслэл дахин өмчдөө буцаан авсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here