15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Цагдаагийн анхааруулга: Залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Үндэсний их баяр наадам ойртож буй энэ үед цахим орчинд залилангийн шинжтэй гэмт хэргүүд эрс нэмэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 8-ны хооронд нийт 213 залилах гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээрээс 124 нь “Үндэсний их баяр наадмын тасалбар” болон “Аяллын хэрэгсэл зарна” гэх хуурамч зарын дагуу иргэдийг залилан мэхэлсэн тохиолдлууд байжээ.

Мөн хакердуулсан хаягнаас “Мөнгө зээлээч” гэсэн агуулгатай зурвас илгээж, ойр дотнын хүмүүсийн нэр барин залилан хийх явдал олширч байгаа тул цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Хууль сахиулах байгууллага иргэдийг зөвхөн албан ёсны цахим хуудас, баталгаатай эх сурвалжаар дамжуулан тасалбар, бараа бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна. Мөн таньдаг хүний нэрээр ирсэн санхүүгийн тусламж хүссэн мессеж бүрийг заавал нягтлан шалгахыг уриалж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Энэ нь чухал юм – ийм сэрэмжлүүлгийг үл тоомсорлож болохгүй. Болгоомжтой байж, хохирогч болохгүй байх нь дээр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here