31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Хакүхо М.Даваажаргал аавынхаа малгайг Цэнгэлдэх хүрээлэнд залан авчирлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж, Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо. Тэрээр энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд аавынхаа дурсгалыг хүндэтгэн, жил бүрийн наадамд өмсөж зүлэг ногоон дэвжээгээ чимдэг байсан домогт бөх Ж.Мөнхбатын малгайг өндөрт өргөн авчирсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, бахархлыг төрүүллээ.

Аавынхаа алдар гавьяаг залгамжилсан их аварга

Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Хакүхо М.Даваажаргал 2025 оны баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэрээр Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлтэд ээж Ө.Тамирын хамтаар оролцсон юм.

Аавынхаа мандан бадарч явсан он жилүүдийн бэлгэ тэмдэг болсон малгайг дурсгал болгон авч ирсэн нь түүнийг зөвхөн сүмогийн их аварга байгаад зогсохгүй, үндэсний уламжлалаа дээдэлдэг, үндэсний бахархлаа өвлөн залгамжилж яваа жинхэнэ хүү гэдгийг харууллаа.

Хээр азаргаа уралдуулсан нь

Энэ жилийн наадмаар Хакүхо хурдан хээр азаргаа сойж, уралдуулсан байна. Түүний хувьд зөвхөн бөхийн тайзан дээр бус, хурдан морины уралдаан, соёл уламжлалыг дэмжих олон ажилд идэвхтэй оролцсоор буй.

Аавдаа зориулсан гэрэлт хөшөө

2025 оны зургаадугаар сарын 3-нд Хакүхо аав Ж.Мөнхбатдаа зориулсан гэрэлт хөшөөг ёслол төгөлдөр нээж, бөхөд хайртай монгол түмнээс талархал хүлээсэн. Энэхүү хөшөө нь зөвхөн бөхийн спортын түүх төдийгүй, монгол хүний тэсвэр тэвчээр, оюун ухаан, биеийн хүч чадлын илэрхийлэл болж үлдэнэ.

Мөн наадамд хүрэлцэн ирсэн иргэд QR код уншуулан Ж.Мөнхбат аваргын амжилт, түүхэн замналын талаарх мэдээлэлтэй танилцах боломжтой болсон нь түүний алдар гавьяаг хойч үедээ өвлүүлэх нэг алхам боллоо.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here