Хүй долоон худагт өргөн дэлгэр болж буй “Уяачдын наадам”-ын хүрээнд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд уламжлал ёсоор хүндэт чимэг, бай шагнал гардууллаа.
Энэ жилийн наадмын их шөвөгт шалгарсан дархан аварга Н.Батсуурь “Хууринан шуугигч” хэмээх хүндэт чимгийг хүртсэн бол улсын аварга П.Бүрэнтөгс “Өлзий бадрах” нэрэмжит чимгээр энгэрээ мялаалаа.
Мөн дараах бөхчүүд төрийн их баяр наадмын амжилтаараа дараах чимгүүдийг хүртсэн байна:
- Улсын заан Б.Пүрэвсайхан – “Цогт гарамгай”
- Улсын заан Б.Бат-Өлзий – “Үнэн зоригт”
- Улсын арслан Б.Орхонбаяр – “Улам нэмэх”
- Улсын гарди Ө.Бат-Орших – “Өсөх идэр”
- Улсын заан М.Лхагвагэрэл – “Хурц шаламгай”
- Улсын харцага Б.Зоригтбаатар – “Өсөх идэр”
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл – “Өсөх идэр”
- Улсын начин Л.Энхсаруул – “Өсөх идэр”
Ийнхүү үндэсний бөхийн түүхэнд нэрээ үлдээж буй шилдэг бөхчүүд улс орныхоо баяр наадмыг баясган, уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ өндөр нэр хүнд бүхий чимгээр шагнууллаа.