18.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

“Челси” баг ПСЖ-г бут ниргэж, клубуудын дэлхийн аварга боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Английн “Челси” баг клубүүдийн дэлхийн аваргын шигшээ тоглолтод Францын “Пари Сен-Жермен”-ийг 3:0 харьцаатайгаар ялж, хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цолыг хүртлээ.

Энэхүү шийдвэрлэх тулаан АНУ-ын Нью-Йорк хотод болсон бөгөөд “Челси”-гийн хагас хамгаалагч Коул Палмер 22 болон 30 дахь минутад хоёр гоол оруулж, дубль хийв. Үүний дараа 43 дахь минутад Жуан Педро дахин нэг гоол нэмснээр ялалтыг баталгаажуулсан юм. Харин ПСЖ-ийн хагас хамгаалагч Жуан Невеш тоглолтын 84 дэх минутад улаан хуудас авч, талбайг орхисон байна.

“Челси”-гийн клубуудын ДАШТ-д үзүүлсэн амжилтууд:

  1. 2021 онд Бразилын “Палмейрас”-ыг нэмэлт цагт 2:1-ээр хожиж анх удаа түрүүлсэн
  2. 2012 онд финалд Бразилын “Коринтианс”-т 0:1-ээр ялагдсан
  3. 2025 онд ПСЖ-г 3:0-ээр хожин хоёр дахь удаагаа аварга болсон

Францын “ПСЖ” баг клубуудын дэлхийн аваргад анх удаагаа оролцсон бөгөөд 2024/25 оны Аваргуудын лигт түрүүлж энэ тэмцээнд оролцох эрхээ авсан. Харин “Челси” Конференцийн лигт түрүүлсэн байна.

Шагналын эздийн жагсаалт:

  1. Шилдэг тоглогч – Коул Палмер (“Челси”): 6 тоглолтод 3 гоол, 2 дамжуулалт
  2. Шилдэг хаалгач – Роберт Санчес (“Челси”)
  3. Шилдэг залуу тоглогч – Дезире Дуэ (“ПСЖ”)
  4. Шилдэг мэргэн бууч – Гонсало Гарсиа (“Реал Мадрид”): 6 тоглолтод 4 гоол

Энэ удаагийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа 32 баг оролцсон бөгөөд шинэ форматтайгаар зохион байгуулагдсан нь онцлох үйл явдал боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Гайхалтай үр дүн! Челси жинхэнэ багийн уур амьсгал, гайхалтай тактикийг харуулсан. ПСЖ-г хожих нь жинхэнэ амжилт!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here