14.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Гүрмийн нууранд 27 настай залуу усанд осолдож, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хэнтий аймгийн Гүрмийн нууранд 27 настай эрэгтэй иргэн усанд орж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Осолдсон иргэн нь Сүхбаатар аймгийн харьяат “Г” овогтой бөгөөд тус хэргийн талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар албан ёсоор мэдээллээ.

Одоогоор тухайн иргэнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Онцгой байдлын алба хаагчид нуурын эргэн тойронд эрэл хийж байна.

Онцгой байдлын анхааруулга:

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг баяр, амралтын өдрүүдэд усанд сэлэх, аялах, зугаалахдаа дараах зүйлд анхаарахыг зөвлөж байна:

  • Гүехэн эсвэл танил бус газар усанд орохоос зайлсхийх
  • Аюулгүйн хантааз, сэлэлтийн хэрэгсэл ашиглах
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх
  • Хүүхдийг харгалзагчгүйгээр гол, нуурын эрэгт орхихгүй байх

Иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл амь насанд ноцтой аюул учруулах эрсдэлтэй тул амралтын өдрүүдэд илүү хариуцлагатай, анхаарал болгоомжтой байхыг дахин сэрэмжлүүлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here