2025 оны долоодугаар сарын 16-ны өдөр, Улиастай /МОНЦАМЭ/ — Завхан аймгийн найман суманд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдэж, бага насны хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.
Батлагдсан тохиолдлууд ба халдварын тархалт
Нийт 27 тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь эмнэлэгт эмчлэгдэн бүрэн эдгэрчээ
Сүүлийн 24 цагт 2 шинэ тохиолдол илэрсэн
Халдвар авсан хүмүүсийн:
46 хувь нь 0–4 насны хүүхдүүд
56 хувь нь эрэгтэй хүүхдүүд
Нийт 712 ойрын хавьтал тогтоогдоод байна
Дархлаажуулалтын хамрагдалт хангалтгүй хэвээр байна
Улаанбурханы батлагдсан тохиолдлын 80–85 хувийг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Иймээс Эрүүл мэндийн байгууллагууд дараах зөвлөмжийг өгч байна:
Хүүхдээ 9 сартайд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины I тун,
2 настайд II тун-д хамруулах
Хэрэв товлолт хугацаанаас хоцорсон бол оршин суугаа газрынхаа ЭМТ-д хандан нөхөн дархлаажуулалт хийлгэх шаардлагатай
Вакцинд хамрагдаагүй бага насныхан илүү өртөж байна
Одоогоор халдвар нь вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 9 сараас доош насны хүүхдүүдийг голчлон хамарч байгаа нь онцгой анхаарал татаж буй юм. Иймд:
Бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
Халдварын шинж илрэхээс өмнө анхан шатны оношилгоо хийлгэх
Хэрэв халдвар авсан байх сэжигтэй бол тууралт гарахаас өмнө эрт илрүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай
Өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд
Нүд улайх, нуухтах
Халуурах
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг
Эдгээр шинж илэрвэл сумын ӨЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэйг Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас онцлон анхаарууллаа.